Хүчээ нэгтгэж дэлхийн зах зээл рүү
Хүчээ нэгтгэж дэлхийн зах зээл рүү

Манай энэхүү төсөл нь Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад сурталчлах, борлуулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төсөл юм. Энэ төсөл үйлдвэрлэгч хэн бүхэнд нээлттэй. Онлайн дэлгүүртэй танилцахыг хүсвэл Made in Mongolia Shop үзнэ үү.

Таньд ямар ашигтай вэ?

  • Брэндээ эсвэл компаниа маркетингийн зардал гаргахгүйгээр сурталчлах боломж
  • Ямарваа нэг болзол тахигдахгүйгээр борлуулалтын шинэ сувагтай болох

Бизнес эрхлэгч бүр борлуулалтын олон сувгийг хүсдэггүй гэж үү?

Бизнес эрхлэгчдийн түгээмэл буруу бодол

Энэ газар бидний барааг зарж ашиг олох гэж байна гэж сэжиглэн хүлээж авдаг байдал. Зах зээл өндөр хөгжсөн газар ингэх нь маш инээдтэй хэрэг юм. Энгийнээр таны өмнөөс таны барааг борлуулж өгөөд менежментийн хувиа авах нь зах зээлийн эрүүл харилцаа.

Энгийн жишээ:

Зочид буудлууд тур оператор компаниудтай хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулдаг. Энгийн хүн зочид буудалд ороод 100 төгрөг төлнө. Тур операторын шугамаар орвол 90 төгрөг төлнө. Энэ нь зочид буудлын өмнөөс өрөөг нь зарах ажлыг тур оператор хийж өгнө гэсэн үг юм. Зочид буудал гэрээ байгуулахгүйгээр 500 өрөө жилдээ зарах байж гэж бодьё. 50 тур оператортой гэрээ байгуулснаар 50 дахин олон сувгаар өрөөнүүдээ зарж байна гэсэн үг.

Яагаад би өөрөө онлайн шоп нээгээд зарж болохгүй билээ?

Морьноосоо дэлхийг эзлэх амархан, морьноосоо буугаад төрийг засах хэцүү гэж бид ярьдаг. Түүнтэй ижил онлайн худалдааны вэб сайт хийх амархан (та өөрөө бараа бүтээгдэхүүнээ онлайнаар зарахыг хүсэж болох юм) ч вэб сайтыг гүүгл хайлтанд эхний хуудсанд гаргаж ирэх нь асар хэцүү билээ. Үүний технологийн SEO компани, мэргэшсэн экспертүүд олон жил зарцуулж хийдэг. Үнэндээ энэ ажил нь бүтэн шинжлэх ухаан болсон. Та үүнийг чадах уу? Чадахгүй. Тиймээс мэргэжлийн худалдааны вэб сайтуудад уг асуудлыг даатгах нь таньд ашигтай юм.


Гүйцэтгэх захирлын мэндчилгээ:

Манай Бизнес Монголиа Консалтинг компаний шинэ төсөл Монголд Үйлдвэрлэв Сурталчилгааны Төв нь Монгол улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг гадаадад сурталчлах, бүтээгдэхүүний брэнд гаргахад өөрийн нөөц бололцоогоо зориулах зорилгоор байгуулагдсан.

Монголын хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын биет бүтээгдэхүүний экспортын үнэ цэнийг цаашид нэмэгдүүлэхийн тулд Монголын бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээний дүн шинжилгээ хийх, хувийн хэвшлүүдийн хамтын хүчин чармайлт бүх түвшинд зайлшгүй шаардлагатай гэж бид үзэж байна.

Монголыг зорих олон улсын жуулчдын тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд 2019 онд 500 мянга гаруй болсон нь түүхэн дээд амжилтанд хүрсэн байна. Монголын соёл уламжлал нь дэлхийн хамгийн алдартай түүхэн соёлуудын нэг болсон бөгөөд хүн бүхэн онцгой сонирхдог.

Дэлхийн хүн ам экологийн чиг хандлагатай цэвэр байгалийн бүтээгдэнхүүнийг илүү их сонирхох болсон нь бидэнд шинэ боломж байж магадгүй юм. Энэ чиглэлд бид анхаарлаа илүү хандуулна гэж төлөвлөж байна.

Гадаадын шинэ зах зээлд нэвтрэх боломжтой манай олон төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ төслийн эрхэм зорилго нь хувийн хэвшлүүдийн бараа бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллийн сан үүсгэж брэнд шинж чанарыг бий болгох, дэлхийд сурталчлах явдал.

Бид шинэ сорилтуудыг эхлүүлэхдээ тантай хамтран ажиллахдаа баяртай байх болно.


Бидний тухай:

Нэр:Монголиа Бизнес Консалтинг
Компаны регистерийн дугаар:5034051
Байгуулагдсан огноо:2005 оны 12 сарын 09
Захирал:Ц.Ганзориг
Хаяг:Улаанбаатар хот, Залуучуудын гудамж, Сөүл бизнес төв, 203 тоот
Утас:70111918
Employees:12 (2020 оны 12 сарын байдлаар)
Гишүүнчлэл:Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Moнголын Аялал Жуулчлалын Холбоо

Хэрвээ та үйлдвэрлэгч бол бидэнтэй хамтран ажиллах үүд хаалга нээлттэй байна. Бидэнтэй холбоо барина уу.

Our project is aimed at promoting and selling Mongolian products abroad. See the Made in Mongolia Shop for online shopping.

The number of international tourists visiting Mongolia has been growing steadily, reaching more than 500,000 in 2019, a record. Mongolian culture has become one of the most popular historical cultures in the world, and everyone is especially interested in it.

The growing interest of the world’s population in ecologically clean natural products may be a new opportunity for us. We plan to pay more attention to this area.

We have a wide range of agricultural products that can enter new foreign markets. The mission of this project is to create a unified database of products of the private sector, to create brand characteristics and to promote them in the world.

See our profile from here.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Sign Up for Our Newsletters

Get notified of the best deals.

You May Also Like

Newsletters

Read free MB Online or E-mail Newsletters that provide the latest information…

The Mongolian Traditional Products Overseas Promotion Program

Our company run a program and initiative to encourage Mongolian traditional products…

Profile

The Mongolia Business (MB) is a private consulting company promoting mutual trade…